• +976 35-0272, 9917-9356
  • siphouse.mn@gmail.com

БАЙГАЛЬ ОРчИНД ЭЭЛТЭЙ БАРИЛГЫН “ЭКО”ТөМөР ШУРГАН ГАДСАН СУУРЬ

Үйлдвэрт төмөр гадсан суурийг гадсан суурийн их бие буюу ган хоолой, толгой, хошуу буюу сэлүүр гэсэн бүрдэлээр гадсан суурийн хийцийг бэлтгэж, барилгын талбайд угсарах үйл ажиллагаа эрхлэх юм.
Шурган гадасны технологи нь орон сууц олон нийтийн барилгын суурьд ихэвчлэн хэрэглэдэг сүүлийн үеийн дэвшилттэй технологи юм.
Нэгэнт технологийн дагуу суулгасан гадсан суурь бат бэхийн хувьд маш найдвартай, модон хучилтын агааржуулалтанд сайн нөхцөл бүрдүүлж өгдөг давуу талтай
Даацын чадвар сайтай , байгаль орчинд хор нөлөөгүй орчин үеийн дэвшилттэй технолгиор ЭКО гадсан шурган суурь үйлдвэрлэнэ.
Гурав хүртэл буюу нам давхартай барилгын суурийг үйлдвэрт бэлтгэснээр барилгын, суурьт гарах материалын зардал буурахаас гадна барих хугацаа 2-3 дахин богиносно. Газар шорооны ажил бага хийгдэх тул суурийн уламжлалт материалтай харьцуулахад газрын эвдрэл, орчны хөрсний бохиролыг байхгүй болж байгаль орчиндоо ээлтэй тэргүүний технологыг эзэмшинэ.
Шурган гадсан хийц нь ган трубан их бие, хошуу, толгой гэсэн хэсгээс бүрдэнэ.

ДАВУУ ТАЛ

Харьцангүй үнэ хямд (бага гүнд суусан чанартай бетонон туузан сууриас хямд) бөгөөд хурдан угсрагддаг (ажлын зургаан мөчлөгийг гүйцэтгэхэд дунджаар нэг-хоёр өдөр л шаардлагатай).

Газрын рельеф нарийн төвөгтэй байх тусам шурган гадасны давуу тал илүү ихээр илрэнэ. Налуу газарт шурган гадсан суурийг ихээр хэрэглэдэг.

Энэ нь барилгын материал болон барилгын ажлын үнэ хямд байх үеээр буюу өвлийн улиралд канад байшинг “тэгээс” нь эхлэн барих боломжийг олгоно.

© 2024 он. siphouse.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.