• +976 35-0272, 9917-9356
  • siphouse.mn@gmail.com

Барилгын давхар дундын хучилтын дам нуруу, дээврийн шувуу нурууг үйлдвэрт бэлтгэснээр хучилтын хийцэнд гарах материалын зардал буурахаас гадна барилга барих хугацаа 2-3 дахин богиносно. Үйлдвэрт хийцийг бэлтгэснээр материалын хаягдалгүй барилгын талбайн орчиндоо байгаль орчиндоо ээлтэй тэргүүний технологыг эзэмшинэ.
Үйлдвэрт бэлтгэсэн хийц нь ажлын зураг, манай оронд мөрдөж байгаа, БНБД, стандартын дагуу хэмжээ нарийн, даац сайтай хийцийг үйлдвэрлэдэг тул талбайд угсрах ажиллагааг хөнгөвчилж, хугацаа богино болох ба барилгын өртөг зардалыг бууруулах давуу талтай юм.
Паралель бүстэй дам нуруу,дээврийн шувууг модоор бэлтгэхдээ, хэвийн хатаалгатай, үйлдвэрийн бэлдэц модыг, хавтгай хадаасыг ашиглаж үйлдвэрийн шугаман дээр үйлдвэрлэнэ. Шувуун нуруун хийцийг барилгын тооцоо зураг, төслийн дагуу сонгон хэрэглэнэ. Үйлдвэрт бэлтгэсэн шувуун нуруун хийц нь материалын хаягдалгүй, зөв тооцоотой бат бэх хийгдэнэ.

© 2019 он. siphouse.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.