• +976 35-0272, 9917-9356
  • siphouse.mn@gmail.com

ЭКО-СИП хавтанд хэрэглэдэг  гол түүхий эд 

Зоргодсон хавтангийн  (OSB- Orient Strand Board) 98 хувь нь цэвэр модны  зоргодос  байдаг нь барилгад ашиглаж байгаа материалуудаас байгалийн цэвэр бүтээгдэхүүн хамгийн их орсон гэдэг нөхцлийг хангадаг.

OSВ хавтан нь ус чийгэнд тэсвэртэй, бат бэх,  боловс- руулахад энгийн хялбар, гадар-гууд ямар ч засал өнгөлгөө хийж болдог, өрөмдөх  нүх гаргах,  зүсэхэд гэмтэл гардаггүй сайн талтай.

Хөөсөнцөр хавтангийн  (EPS -Пенополистиролын) хамгийн эрхэм чанар нь удаан эдэлгээ. Ямар ч үед өөрийн чанар, хэвээ алддаггүй. Ус даах гайхалтай чадвартай. Цаг агаарын ямар ч хэмд өөрчлөгддөггүй.  Пенополистирол нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн болох стирол буюу  эрүүл ахуй, ариун цэврийн норм шаардлагад зөвшөөрөгдсөн бодисоор хийдэг.

Стиролыг дэлхийн практикт барилгын материал улмаар  хүнсний бүтээгдэхүүн савлах, сав суулга  зэргийг хийж байна. Хөөсөнцөр хавтанг Даацын дулаалгат SIP хавтангийн дулаан болон дуу тусгаарлах  гол түүхий эд болгон хэрэглэнэ.

Манай оронд  хөөсөнцөр хавтанг MNS 4629-2007 стандартын дагуу барилгад өргөн хэрэглэнэ. Хавтангийн  галд тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор нэмэлт хэрэглэн үйлдвэрлэдэг байна. Чулуун хөвөн хавтанг  ч хэрэглэж болно.

Äààöûí äóëààëãàò SIP õàâòàí

Äààöûí äóëààëãàò SIP хавтан  нь хоёр давхар ус нэвчихгүй, 09-15 мм зузаантай  зоргодсон хавтан (OSB), 80-300 мм зузаантай хөөсөнцөр хавтангаас (EPS пенополистирол)- оос бүтдэг.

Дэлгэрконстракшн  ХХК–ийн үйлдвэрлэж буй  барилгын äààöûí äóëààëãàò SIP хавтангийн үйлдвэр нь манай  оронд мөрдөгдөж байгаа стандарт,  нормын шаардлага хангасан,    байгаль орчинд ээлтэй,   шинэ технологиор материал үйлдвэрлэх ногоон үйлдвэр  болно.

Хавтангийн зориулалт

Áарилгын даацын болоод дуу,  дулаан тусгаарлах зориулалт бүхий  хавтанг үйлдвэрийн аргаар буюу олон тоогоор үйлдвэрлэдэг.  Ìîäîí áарилгад ýíýõ¿¿ õàâòàí íü даацын үндсэн материал болох төдийгүй орон сууц,  таун хаус,  цөөн давхартай олон нийтийн  барилга, үйлдвэрийн барилгын хана, хучилт, шал, дээврийн материал болгон ашиглана.

Эко-СИП (ECO-SIP®) хавтангийн  даац

Хавтангийн хэвтээ болон босоо чиглэлд ачаа даах чадварыг  олон дахин туршиж үр дүнг батал-гаажуулна. Үйлдвэрээс гарч байгаа хавтангийн  даацыг шалгахад дараах үр дүн гарсан.

  Тухайлбал:

Давхар дундын хучилтын  ачаалал  нь  1 м2-д 141-454 кг  даацтай байх туршилтын дүн гарч байгаа юм. Энэ нь манай ачаалал ба үйлчлэл БНбД:01.07-90  нормоор  тооцооход хангалттай бат бэх чанартай байна.

Хавтангийн дулаан хадгалах чадвар

Äààöûí äóëààëãàò SIP хавтан нь бусад уламжлалт материалаас дулаан хадгалах чадвараар маш сайн. Энэ хавтангаар барьсан барилга нь уламжлалт буюу тухайлбал тоосго, мод зэрэг материалаар барьсан барилгаас дулаан хэмнэлт 60-80 хувиар хэмнэлттэй. Õалаалтын зарцуулалт мөн үзүүлэлтээр бага байна. Хавтан дулаан алдагдал хамгийн багатай сууцны төрөлд орох учраас  өөрийн халаалттай шийдлээр барилгыг барихад хамгийн тохиромжтой гэж үзнэ.

 

© 2024 он. siphouse.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.