• +976 35-0272, 9917-9356
  • siphouse.mn@gmail.com

“ДЭЛГЭР КОНСТРАКШН “ХХК нь 1999 онд байгуулагдаж  барилга угсралт, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн түрээс, барилгын засварын ажил эрхэлэн гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.Компани нь байгуулагдсанаас хойш  Гачуурт тосгоны 20-р хорооны нутагт өдрийн амралтын газар ажиллуулахын зэрэгцээ  СБД-ийн 11-р хороололд 720 м2 талбайтай өөрийн байранд оффис,  үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байна.

Компани нь байгуулагдсанааас хойш нийт иргэний ба олон нийтийн 20 барилга шинээр барьж 30 иад барилгын сантехник, цахилгаан, дулааны иж бүрэн засварын ажлыг гүйцэтгэсэн.

Сүүлийн 10 жилд гэхэд нийт 8,5 тэрбум төгрөгийн барилга угсралт, засварын ажил гүйцэтгэсэн. Дэлгэрконстракшн  компани оффисийн үндсэн 8 ажилтантай, амралтын газар, Канад хийцийн барилгын үйлдвэр, барилгын хийцийн  үйлдвэрлэл, угсралтын цех, мужааны цех ажиллаж энд барилгын улирлын үед мэрэгжлийн гэрээт ажилдчыг ажилллуулж зундаа 30 орчим ажилтаныг ажлын байраар хангаж  ажлын хөлс олгож байдаг юм .

Компани нь барилгын засварын  ажлын кран, заслал, өргийн шат автомашин болоод  бага оврын зөөврийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Компанийн удирдлага ИТА-ын ажилчид нь барилгын үйлдвэрлэл, засвард байнга шинэ технологи , дэвшилтэт аргыг хэрэглэж байхыг зорилт болгож ажилладаг.

Дэлгэрконстракшн ХХК нь  мэрэгжлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон заалт буюу  хямд өртөгтэй сууцаар иргэдийг хангах, 100000 айлын орон сууцны хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмжиж тодорхой хувь нэмэр оруулах гэсэн зорилтын үүднээс Канад технологиор буюу хавтгайлжин- модон каркасан бүтээцтэй барилгыг олон тоогоор үйлдвэрлэх улмаар сууц  барих технологийг судлан энэ чиглэлээр  хот орчимд орон сууц барихаар төлөвлөн   судалгаа төлөвлөлтийн ажил хийж байна.

Манай байгууллагын  эрхэм зорилго нь барилгын ажилд аюулгүй ажиллагааг бүрэн хангаж чанарыг чухалчилж, дэвшилтэт технологи шинэ материалыг барилгын үйлдвэрлэлд  нэвтрүүлэн ажиллах явдал болно.

Компанийн хөгжлийн ойрын төлөв: Манай компани нь барилгын ажлын кран, цахилгаан өргөгч заслал, өргийн шат   автомашин болоод бага оврын зөөврийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Компанийн удирдлага ИТА-ын ажилчид нь барилгын үйлдвэрлэл, засвард байнга шинэ технологи , дэвшилтэт аргыг хэрэглэж байхыг зорилт болгож ажилладаг.Дэлгэрконстракшн  ХХК нь хавтгайлжин- модон араг бүтээцтэй барилгын “ЭКО-Барилга” үйлдвэрийг байгуулан барилгын үйлдвэрлэл, угсралт, худалдааны үйл ажиллагааг явуулж байна.

Дэлгэрконстракшн ХХК-ийн захирал                                           Н.Бадрал

© 2024 он. siphouse.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.